Эрт уридын цагт гэнээ, тэнгэрийн элч томилолтоор И-үндэстний иргэдээс татвар хураахаар ирээд хяхан дарамтласнаас болж И-үндэстний ард түмний эсэргүүцэлд учирч, нэг баатар эр түүнийг алж орхижээ.Үүүнээс болж эзэн тэнгэр ихэт хилэгнэж тэнгэрийн хорхой шавьжийг газар саягүй буулган гурван өдөр гурван шөнийн хооронд тариа төмс бүхнийг сүйтгэхийг завдав. Яг энэ үед И-чүүд сүрэлээр гал бамбар хийж тариа төмсийг сүйтгэсэн хорхой шавьжийг галдан шатааж тариа төмсөө хамгаалсан гэнэ. Үүнээс хойш энэ үе болбол хүмүүс гал бамбар асааж хорхой шавьжийг устган арилгаж элбэг ургац хураахыг таатгах болжээ.
Наадамын талбайд Ма Ланжи тосгоны хүн болгон гал бамбар барьж, уридаар элбэг ургац хураахыг даатган тариан газраар эргэн явахад гал бамбар нь яг л галт лу шиг суналжиж сүр жавхлантай харагдна. Дараа нь хүмүүс талбайд ирээд гал бамбараа овоолж дүрэлзэн ноцох галыг тойрон дуулан бүжиглэж, баярлан хөөрөлдөх дуун агаар огторгуйд цуурайтна.
Наадамд оролцсон хүмүүсийн өмссөн янз бүрийн гоё сайхан хувцас нь И-үндэстний хувцас өмсгөлийн үзүүлэг тоглолт болдог. Орон нутгийн үндэстний ажил хариуцсан албаны хүн Жи Шүдэ хэлэхдээ, гал бамбарын наадам нь аль эртнээс уламжлагдсаар ирсэн баяр наадам боловч өнөөгийн шиг өргөн хэвцээтэй олон агуулгатай байгаагүй. Өнөө ард түмний амьдрал сайжирснаас үндэстний цөөнхийн уламжлалт баяр наадам нь ирэх тутам баялаг агуулгатай болсон байна гэжээ.
Өнөө гал бамбарын наадам нь И-үндэстний соёл урлаг, биеийн тамир спорт, үндэстний зан заншлыг харуусан өргөн их баяр наадам болон хөгжиж нэр нөлөө нь ч нэмэгдэн гадаадын олон жуулчдын сонирхолыг татах болсон байна. Хорхой шавьжийг хөөн зайлуулах балар эртний арга хэлбэр нь ажилч хөдөлмөрч авьяас билэгт И-үндэстний ард түмний тасралтгүй шинийг үүдэн бүтээх явцад шинэ агуулга шинэ хэлбэртэй болж И-үндэстний ард түмний амьдралд баяр хөөр нэмэж байна. /Урангоо орчуулж бэлтгэв/ 1 2
|