
Профессор Хас-эрдэнэ 1934 оны 4-р сард Хятадын өвөр Монголын өөртөө засах районы Хянган аймгийн Хорчин баруун гарын дунд хошуунд мэндэлжээ. Тэрээр 1952 онд Хармөрөн мужийн Чичхаар дахь монгол багшийн сургуулиас төгсч, 1952-1957 онуудад өвөр Монголын багшийн их сургуульд суралцаж, суралгаа дүүргээд сургуульдаа багшилсан ба хожим нь 1957 онд Бээжин дэх төвийн үндэстэний их сургуулийн хэл бичгийн факултетэд асперантын ангиас төгсч, 1990 он болтол өвөр Монголын багшийн их сургуулийн Монгол хэл уран зохиолын факултетд башийн мэрэгжлээр ажиллаж,1990 оноос хойш Бээжин дэх төвийн үндэстний их сургуульд Монгол хэл судлалын чиглэлээр ажллаж ирсэн байна. Тэрээр насан туршидаа оюутан асперант бэлтгэн хүмүүжүүлэх болон эрдэм шинжилгээний ажлыг хийж, Хятад орон даярт Монгол хэл судлалын талаар олон амжилт бүтээлтэй, маш өндөр байр суурьтай эрдэмтэн хүний нэгд тооцогдож байгаа юм.
1 2
|