
Одоо тэрээр Хятадын Монгол хэл бичгийн шинжилгээний нийгэмлэгийн нэр хүндэт дарга, Хятадын үндэстний цөөнхийн хэлний шинжилгээний нийгэмлэгийн зөвлөх, Хятадын хятад монгол хос хэлний заан сургалтын судалгааны хурлын зөвлөх зэрэг алба тушаал үүргэлж байна. Тэрээр мөн Хятадын төрийн зөвлөлийн олгосон харгалзалы мөнгийг хүртэж байна.
Түний эрдэм шинжилгээний гол гол зохиол бүтээлүүд:
《Монгол хэлний үндэс》 《Хятад Монгол хэлий зүйн харьцуулал》 《Хэлний шинжлэлийн үндэс》 《Дагуур хэл Монгол хэлний харьцуулал》 《Орчин цагийн Монгол хэл》 《Аржай агуйн уйгуржин монгол бичээсний судлал》зэрэг ном бичгийн бие даан ба бусадтай хамтран бичсэн бөгөөд, үүнээс гадна бас: 《Ордос аман аялгууны онцлог》 《Манай орны Монгол хэлний суурь аялга болон төв аялганы тухай》 《Чахар аман аялганы авяаны систем》 《Могол хэлний <Тахимдуу бичиг>ба түүний үгсийн бүрэлдэхүүний тухай анхны шинжилгээ》 《Дүн хүанигийн Мө Гаокү агуйн уйгаржин монгол бичээсийг байцаасан мэдүүлэлт 》 《Монгол бичгийн хэлний түүхийн шат үеийг ангилах тухай асуудалд》 《Монгол бичгийн хэл ба баримжаа аман аялгууны авьяаны харьцуулал》зэрэг олон өгүүллээ бичиж нийтлүүлсэн байна. \Үргэлжлэл байна\ 1 2
|