• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-16 17:31:54    
Ус уух нь их мэдлэг юм

Хятадын Олон Улсын Радио

     Ус бол ертөнцийн түмэн бодисын солилцооны хэвийн ажиллагаанд дутагдаж болзошгүй элемент юм. Аливаа амьд бодис уснаас салж болдоггүйг хүн бүр мэдэх боловч хүмүүс бие махбодио эрүүл чийрэг байлгахын тулд өдөрт чухам хэдий ус уувал зохих, ямар ундаа уувал хамгийн тохиромжтой байдаг тухай дэлгэрэнгүй ярих шаардлагатай байна.

     Оросын Архангельск хотын эрүүл мэндийн газрын клиникийн дотрын тасгийн их эмч Тагъянна.Улъяновна хэлэхдээ, насанд хүрэгсэд өдөр бүр өөрийн биеийн жингийн дагуу кг тутамд 35-40 мл ус нөхөж байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, 50 кг жинтэй хүн өдөрт 1750-2000 мл ус нөхөж байх хэрэгтэй гэсэн үг юм. Энэ тоо хэмжээнд, төрөл бүрийн шөл, жимс жимсгэнэ, хүнсний ногоо зэрэг хүнсний зүйлээс хүлээж авсан усны бүрэлдэхүүн ч багтаж байгаа юм.

     Цаг агаар халуун болоход хүний бие махбодид ус илүү шаардагдаж, сэрүүн болоход буурдаг байна, иймээс сэрүүн цагт биедээ ус нөхөхийг анхааралдаа авч, усны тэнцвэрийг хэвийн байлгах хэрэгтэй, бие махбодь ч амьсгаж оруулсан хүйтэн агаарыг бүлээн болгох гэж ажилладаг юм. Хүүхэд хөхүүлж байгаа эхчүүл усыг ахиухан уух шаардлагатай, идэж уусныхаа дараа ч ус уухыг анхаарч, халуурч байгаа хүн ус уухыг илүү их эрхэмлэх хэрэгтэй.

1  2