• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-16 17:31:54    
Ус уух нь их мэдлэг юм

Хятадын Олон Улсын Радио

     Уух усны хамгийн тохиромжтой халууны хэмжээг 18ºС-45ºС байлгахыг эмч нар санал болгож байна. Дэндүү халуун ус нь шүдэнд муугаар нөлөөлдөг төдийгүй хоолой багалзуур, шингээлтийн зам, ходоод гэдсэнд ширүүн сэдэлт өгдөг байна. Урт хугацаанд халуун ус уусан хүний төрөл бүрийн эрхтэнд нь өөрчлөлт гардаг байна, жишээлбэл, 62ºС-аас хэтэрсэн халуун цай уух дуртай хүний ходоод нь шархлаатай болсон байдаг, иймээс хүйтэн өдрүүдэд ус уухдаа ч халууны хэмжээг нь 50ºС-аас хэтрүүлэхгүй бол сайн юм.

     Үүнээс гадна, хоолны дараа ус их уух нь ходоодонд муугаар нөлөөлдөг болохоор хоолоо идэж дуусаад 2-3 цаг өнгөрсний дараа ус уувал тохиромжтой, харин 20-30 минут болоод 3-4 ооч ус уух сайн.

     Уух ус, жимсны шүүс болон бусад ундаануудыг хоолноос 15-40 минутын өмнө уувал тун сайн юм, учир нь шингэн юм уусны дараа 10 минут болоод ходоодноос гарч нарийн гэдсэнд ордог, нарийн гэдэсний салст бүрхэвчээр дамжаад цус руу шилждэг байна. \Л.Буянтогтох орчуулав\


1  2