2006 оны 7-р сарын 1-нээс Хятадын Хөхнуур Түвдийг холбосон төмөр зам ашиглалтад орлоо. Хөхнуур түвдийн өндөрлөгт тавигдсан энэ төмөр зам нь түвдчүүдийн явж суухад маш их тус төхөм үзүүлэх төдийгүй, түвдийн эдийн засгийн хөгжилд асар их боломж дохиол авчрах болно. Хөхнуур Түвдийг холбосон төмөр зам нь түвдчүүдэд авч хэлбэл алтан шар зам болох нь дамжиггүй.
Дожеванжа бол Түвдийн умард нутгийн Начю районы малчин. Хөхнуур Түвдийг холбосон төмөр зам ашиглалтад орсноор түүний нэг гэрийн аж амьдралыг өөрчилсөн байна. Дожэванжагийн 7 хүн амтай, 40-чөөд сарлаг, 100 гаруй хонь аллаж байна. Түүний гэрийн хажуугаар ажилчид ирж төмөр зам тавих үед, Дожеванжа барилгын газрын дэргэд майхан босгож, ажилчдад архи тамхи, бэлэн гоймон зэрэг бараа худалддаг бөгөөд тэдний гэр бүлийнхэн бүгдээрээ төмөр зам арчлах ажилд оролцож, багагүй хөлс харамж олсон байна. 2005 онд Дожеванжагийнхны жилийн орлого нь 10 мянга гаруйд хүрсэн байна. Дожеванжа хэлэхдээ, төмөр замыг ашиглан наймаа хийх санаатай байна. Галт тэргээр Голмод орж, тосгоныхоо үйлдвэрлэлсэн сарлагийн арьс, хонины арьс, ноос зэргийг зарж, тэндээс өргөн хэрэглээний бараа авчирч, малчиддаа худалдана гэжээ.
1 2
|