Хөхнуур Түвдийг холбосон төмөр зам ашиглалтад орсноор Дожеванжа малчнаасаа наймаачин болжээ. Түвд нутаг Хятадын нутаг дэвсгээрийн 8-ны 1 хувийг эзлэнэ. Урт хугацааны турш түвдийнхэн нь засмал зам, агаарын замд түшиглэн тээвэр хийдэг байсан. Энэ нь тээвэрлэлтийн хэмжээ болон тээврийн төхөм талаар бүр өөрийгөө хөгжүүлэх шаардлагыг хангаж чадахгүй. Зам харирлцааны нөхцөл боломж нь Түвдийн хөгжлийг боогдуулж байгаа гол тал болж байна.
Хөхнуур Түвдийг холбосон төмөр зам ашиглалтад орсноор Түвдийн зам харилцаа хоцронгуй байдлыг сайжруулж, хойшид эдийн засаг тогтвортой хөгжихөд найдвартай батлагаа хангах болно. Хөхнуур Түвдийг холбосон төмөр зам ашиглалтад орсноор Түвдийн гадаадтай эдийн засгийн харилцааг ахиулж, Түвдээр нэвтрэх бараа тээвэрлэлтийн өртгийг багасгаж, аялал жуулчлалын хөгжлийг ахиулж, ашигт малтлалын нөөцийг нээн хөгжүүлж ашиглахыг түргэтгэх зэрэг талаар нааштай нөлөө үзүүлэх болно гэж эдийн засагчид үзэж байна. 1 2
|