|
4. Эм бэлдмэлийг усаар даруулж уух нь зөв:
Эм бэлдмэлийг хуурайгаар нь залгих юм бол хавтгай үрлэн эм нь гэдэсний хананд наалдах юм уу зарим өтгөн найрлагатай эм нь гэдсэнд үрэвсэл үүсгэж шархлуулах аюултай юм. Ус уухгүйгээр зөвхөн ходоод гэдэсний шингэнээр хавтгай үрлэн эмийг уусгах нь хүний бие эмийг шингээх авахад нөлөөлдөг болохоор эм нь зохих үр ашгаа үзүүлж чаддаггүй юм.
5. Үрэвслийг дарах эмийг өглөө өлөн дээрээ уувал сайн:
Хэрх өвчин юм уу үе мөчний өвчинтэй хүний үе мөч нь өглөөдөө илүү өвддөг, иймээс энэ өвчинд зориулсан эмийг өглөө уух нь илүү үр ашигтай байдаг.
6. Уушигны хий хавантай хүн нойрны эм ууж болохгүй:
Нойрны эм нь амьсгалын төв мэдрэлийн системийг дарж байж үүрэг гүйцэтгэдэг болохоор энэ нь уушигны хий хавантай хүнд тун муу нөлөө үзүүлдэг байна. Харш нөлөө нь нэмэгдэх юм бол амьсгал саажиж амь насаа алдаж болзошгүй юм.
7. Яс хугарсан тохиолдолд кальцитай эм их ууж болохгүй:
Яс хугарсан тохиолдолд кальци болон фосфор их нэмэгдвэл хүний биеийн органик болон органик бус бодисууд тэнцвэрээ алдаад, хугарсан яс анигдаж эдгэхэд харш үйлдэл гаргадаг байна.
8. тарилгын эмийг ууж болохгүй:
Зарим тарилгын эмийг уувал бүрэлдэхүүнүүд нь ходоодны хүчилд задраад эмийн үүрэг гүйцэтгэж чадахгүй болдог байна. Иймээс ямарч эмийг шинжлэх үхааны үндэслэлтэй, аюулгүй, зүй зохистой, ажил хэрэгчээр хэрэглэх нь зөв юм, тарилгын эмийг уудаг эм болгож ч болохгүй шүү. \Л.Буянтогтох орчуулав\ 1 2
|