Александровын нэрэмжит ардын армийн дуу бүжгийн чуулга нь Оросын хамгийн нэр нөлөө бүхий цэргийн уран сайхны хамтлаг юм. 1928 онд байгуулагдсан. Хятад улсад 5 удаа айлчилж, 20 гаруй хотуудаар айлчлан тоглож, Хятадын ард түмний баяр талархлыг хүлээсэн юм. Хятадын нам төрийн удирдагч Мао Зэдүн, Дэн Сяопин, Жян Зэмин нар уг чуулгын тоглолтыг сонирхож байсан. 74 настайуран бүтээлч Виктор Кадинов нь төрийн гавьяат жүжигчин, одоо чуулгын засаг захиргааны ерөнхий удирдагчаар ажиллаж байна. Тухайн жилд Хятадад айлчилсан тухайгаа эргэн санаж хэлэхдээ, би Хятадад олон удаа айлчлан тоглож байлаа, Хятад улс маш үзэсгэлэнт сайхан орон, би Хятадын олон хотуудаар явж байсан, Хятадын агуу их удирдагч болон ард түмэнд тоглолтоо сонирхуулж явлаа, Хятадын үндэстнүүд ажилч хөдөлмөрч, эрэлхэг баатарлаг, хөгжмийн авьяас билэгтэй үндэстэн болох нь надад мэдрэгдэж байсан юм гэжээ.
"Малика цэцэг" гэдэг дуу нь Хятадын ард иргэдийн дуулах дуртай ардын дуу юм. Уг чуулгын уран бүтээлчид Хятадын үзэгч түмэндээ энэ ая дууг хүргэхээр бэлтгээд байна. Сурвалжлага маань өндөрлөх гэж байгаа үеэр, тэд энэ хөгжмийг хөгжимдлөө.
Тэр мөчид, яруухан эгшиглэнт энэ хөгжмийн аяс нь сурвалжлагчдын сэтгэлийн чавхдасыг доргиулж байлаа.\Номин орчуулж Баясгалан хянав\ 1 2 3
|