• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-05 15:09:39    
Хятадын дижитал кино хөдөө тосгонд идэвхтэй хөгжиж эхэллээ

Хятадын Олон Улсын Радио

     8-р сарын 25-ны өдөр Бээжингийн киноны музейд болсон дижитал киноны 4-р чуулга уулзалт дээр хөдөө тосгоны дижитал киноны хөгжилтийн бодлого чиглэлийг хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд оруулсан байна. Хятадын дижитал кино одоо яг хөдөө тосгон руу хөгжиж байгаа юм.

     Энэ чуулга уулзалтыг Хятадын киноны компани дижитал киног тал бүрээр ахиулах уриан доор зохион байгуулсан юм.

     Чуулга уулзалт дээр Хятадын радио телвиз киноны хэрэг эрхэлсэн ерөнхий газрын орлогч дарга Жан Хун Шен дижитал киног хөгжүүлж, аж үйлдвэржих явцыг түргэтгэе гэсэн сэдвээр үг хэлсэн байна. Тэрээр хятадын дижитал киноны хөгжилийг үнэлсэн тэдүйгүй аз тохиолыг алдалгүй идэвхтэй хөгжихийг хүссэн байна. Тэрээр бас хөдөө тосгоны дижитал киноны олон нийтийн үйл хэрэгт анхаарал хандуулсан байна.

     Кино урлаг бол манай орны хөдөө тосгоны ард иргэдийн соёл урлагийн үндсэн агуулга бөгөөд зуга цэнгээний гол арга хэлбэр болох юм. Кино нь хөдөө тосгоны соёлын байгуулалтын чухал багаж болсны хувьд тариачидын ядуурлаас ангижираж, чинээлэгжин баяжих чухал түлхүүр бөгөөд тариачидын соёлын шаардалгыг хангах чухал арга болох юм гэж тэрээр онцолжээ.

     Урт хугацааны турш намын төв хороо болон төрийн зөвлөл хөдөө тосгоны киноны ажил үйлст анхааралаа хандуулж, тариачидийг хирхэн кино үзүүлэх, хөдөө тосгоны кино тараах, дэлгэцэнд тавьх тогтолцоог боловсронгуй болгох, дэмжилэг үзүүлэх эрч хүчээ нэмэгдүүлэх талаар олон удаа заавар өгч хөдөө тосгонд киног дэлгэцэнд тавьх явдлыг хөгжүүлж, хөдөө тосгоны соёлын тоног төхөөрөмжийн байгуулалтад хөрөнгө оруулахаа эрчимжүүлж, олон нийтийн соёлын үйлсийг хөгжүүлэхийг шаардсан байна.

1  2