• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-05 15:09:39    
Хятадын дижитал кино хөдөө тосгонд идэвхтэй хөгжиж эхэллээ

Хятадын Олон Улсын Радио

     2005 оны 7-р сард Хятадын радио телвиз киноны хэрэг эрхэлсэн ерөнхий газар дижитал киног дэлгэцэнд тавьх удирдах аргыг нийтэлж, гадаадын аж ахуйн нэгж болон бусад эдийн засгийн цогцууд олон арга хэлбэрээр дижитал кино театрт хөрөнгө оруулах, байгуулахыг урамшуулж, дижитал киноны хөгжилтийг ахиулах талаар нийгмийн олон нийт оролцохыг урамшуулсан байна.

     Хятадын радио телвиз киноны хэрэг эрхэлсэн ерөнхий газар одоо яг 11-р таван жилийн төлөвлөгөөний хугацаан дахь хөдөө тосгоны киноны үйлсийн хөгжилтийн бодлогыг тогтоогоод байна. Энэ нь даруй засгийн газраас удирдан ахиулж, санхүү дэмжиж, нийгэм нийтээрээ оролцон, аж ахуйн нэгж эрхэлэлт хийж, зах зээлийн механизмаар ажиллаж, 16 милметрийн кино руу алхам алхамаар шилжих болно.

     Хятадын радио телвиз киноны хэрэг эрхэлсэн ерөнхий газрын судлан бүтээсэн GMS системийг оролцуулсан нийгмийн олон этгээдийнхэний судлан бүтээсэн кино гаргах олон системийг киноны чанар шалгалтын газар батлан зөвшөөрсөн бөгөөд манай улсын хөдөө тосгон, хороолол, үйлдвэр уурхай, сургуульд адил бус хэмжээгээр туршилт хийж амжилт олоод байна.

     Хятадын радио телвиз киноны хэрэг эрхэлсэн ерөнхий газрын орлогч дарга Жан Хун Шен энэ системийг нарин танилцуулсан байна. Уг систем нь бие даасан оюуны өмчийн эрхтэй бөгөөд Хятадын радио телвиз киноны хэрэг эрхэлсэн ерөнхий газрын шинжлэх ухаан техникийн дэвшилийн тэргүүн шагналыг хүлээн авчээ. Уг системийг хөдөө тосгоны олон нийтийн киноны үйлст ашиглахад маш зохистой байдаг юм байна. Энэ онд 8 муж, районд туршилт хийгээд хөдөө тосгоны дижитал системийн кино дэлгэцэнд тавьх удирдах аргыг нийтэлсэн юм.

     Уг техникийн дэмжилгээтэйгээр хотын хороолол, сянь тэрчилэн хөдөө тосгоны дунд доот зэргэлэлийн дижитал системийн кино театрууд хөгжлийн хэтийн төлвөөр маш сайн байгаа юм. Хойшид эдгээр дунд доот зэргэлэлийн кино театр нь өндөр зэрэглэлийн кино театраас хөгжлөөр түргэн болох болно гэгчийг төсөөлж болох юм. Мөн хязгаар нутгийн хот болон уулархаг районы хөдөө тосгоны иргэдэд дижитал системийн киног үзүүлж болох юм.


1  2