Хятадын Төв Телевизийн зохиосон залуу дуучдын 12-р шагналт уралдаан 40 гаруй хоног үргэлжлэн явагдаад 7-р сард ажлаа хаасан байна. Энэ удаагын тэмцээн нь хамаг урт хугацаа явагдаж, мөн хамгаас их нөлөө тусгал гаргаж, бүх Хятадын үзэгчид давхардсан тоогоор нийт 1 тэрбумд хүрсэн бөгөөд телевизийн нэвтрүүлэг сонирхогчдын хамаг дур сонирхолтой нэвтрүүлэг болсон байна.
Төв телевиз нь 1984 оноос эхлэн хоёр жил болгонд нэг удаа залуу дуучин нарын шагналт уралдаан зохиож ирсэн юм. Энэ жил яг 12-р удаагаа ийм уралдаан зохиож байна. Залуу дуучдын шагналт уралдаан зохиосноос нааш, Хятадын дууны тавцанд маш олон дууны од цолгорон гарсан байна. Тодруулж ярихад Мао А-мин, Пэн Ли-юань, Сүн Зү-ин зэрэг дуучин бол бүр энэхүү том шагналт уралдааны дундаас цолгорон гарч, сүүлээр нь Хятадын дууны тавцанд од болсон юм. Энэ удаагын залуу дуучдын том шагналт уралдааныг нийт 43 өдөр шууд нэвтрүүлсэн байна. Үүнд эхлэлтийн ёслол, 20 удаагын багын тэмцээн, 20 удаагын хувийн тэмцээн, шагнал гардуулах хоёр удаагын ёслол багтаж байна. Өдөр болгон уралдааныг 150 минут нэвтрүүлсэнээр, хэвлэл мэдээлэлийнхэн энэ уралдааны тухай хийсэн шалгалтын тайландаа, бүх Хятадын хэдэн арван уран сайханы нэвтрүүлэгт энэ л уралдааны нэвтрүүлгийг үзэгчид хамгаамс олон сонирхосон тухай дүгнэлт гаргажээ.
1 2 3
|