Энэ удаагын залуу дуучдын дууны уралдаанд бүх Хятадын олон газрын страдын дуучин, итали дуурын дуучин, үндэстний аргаар дуулдаг дуучин, онгон хоолойгоороо дуулдаг дуучин жич хамтлагууд нийт зуу гаруй дуучин оролцсон байна. Залуу дуучид маань олон даваа давж, хамаг эцэст хэтхээн дуучин шувтаргын тэмцээнд оролцсон юм. Эдгээр дуучин нарын олонх нь Хятадын урлагын дээд сургуулиууд болон олон газрын тоглолтын байгууллагуудаас ирсэн буюу цөөн тооны дуучин нь бас Хятадын алс хязгаар нутгийн үндэстний цөөнхийн районоос ирсэн юм.
Энэ удаагын залуу дуучдын дууны уралдаанд оролцсон онгон хоолойгоороо дуулдаг дуучдын ая дуу сонсогч олны дунд хамгаас их халуун сайшаал хүлээсэн юм. Онгон хоолойгоороо дуулдаг дуучдын олонх нь алс хязгаар нутгийн үндэстний цөөнхийн дуучин мөртөө тэдний дуулсан дуу нь зарим нь хөгжим хавсаргаж, зарим нь хөгжимгүйгээр дуулсан юм. Эдгээр дуу нь бүр тухайн орон нутагт өнө удаан уламжлагдсан дуу болох бөгөөд орон нутгийн болон үндэстний өвөрмөц онцлогтой юм. /Пэрлаймаа орчуулав/
1 2 3
|