Хятад Оросын найрамдлын хил дамнасан нэгдсэн сурвалжлах хэсгийнхэн 9-р сарын 4-ний өдөр Оросын нийслэл Москвагийн улаан талбайд сүр далайцтай тэмдэглэх ёслолын арга хэмжээ зохиолоо, Хятад Оросын найрамдлын аялалын арга хэмжээ өндөрлөснийг үүгээр харуулсан байна.
Мөн өдрийн үдээс өмнө 9 цагт хүмүүсийн сэтгэлийн чавхдасыг доргиулсан Москва хотын эгшиглэл улаан талбайд цуурайтахад, Хятад Оросын нэгдсэн сурвалжлах хэсгийнхэн унаанаасаа бууцгаалаа, Хятадаас Орост суугаа элчин сайд Лю Гүчан, ХОУР-гийн дарга Ван Геннянь, Оросын холбооны комиссын орлогч дарга Дмитрий Мезенцев, Оросын гадаад харилцааны яамны орлогч сайд Григорий Каразин, Москва хотын орлогч дарга Валерий Виноградов нарын зэрэг хүндэт зочид уг ёслолын арга хэмжээнд оролцсон байна.
1 2 3
|