Үдээс өмнийн 10 цаг 30 минутад ёслолын арга хэмжээ албан ёсоор нээгдлээ, Москва хотын орлогч дарга Валерий Виноградов юуны өмнө үг хэлсэн бөгөөд, Москва хотын дарга Лушковын баярын захидлыг тунхаглан уншсан байна. Тэр хэлэхдээ, юуны өмнө би хотын дарга Юрий Лужковын өмнөөс сурвалжлагчдын хэсгийнхэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээ хүргэж байна, та нарыг халуун дотноор угтаж байна. Та нар найрамдлын аян замналыг туулж ирлээ, та нар Оросын энгүй өргөн уудам нутгийг туулсан, бид та нарыг өндрөөр үнэлж байна гэжээ.
Дараа нь Валерий Виноградов ХОУР-гийн дарга Ван Генняньд сурвалжлагчдын хэсгийнхэн улаан талбайд амжилттай хүрч ирсний үнэмлэх гардуулсан байна.
Хятадаас Орост суугаа элчин сайд Лю Гүчан хэлэхдээ, Хятад Оросын найрамдлын аялал бол шинэ санаа мөн, тэр нь хоёр орны сэтгүүлчдийн хамтын ажиллагаанд асар их түлхэц хүч болно гэжээ.
Хятад Оросын найрамдлын аялалыг зохион байгуулагч тал ХОУР-гийн дарга ноён ван Геннянь хэлэхдээ, ийм том цар хэмжээтэй үндэстэн дамнасан мэдээллийн арга хэмжээ нь Хятад Оросын хэвлэл мэдээллийн түүхэн дээр анх удаагаа болж байна, зүйл зүйлийн бэрхийг давж, биеийн хүч тамир, бэрхшээлийг хүлцэн дааж чадсан тэргэн цувааны бүх хүмүүст талархал хүндэтгэлээ илэрхийлж байна, та бүгдийн ачаар Бээжин Москва хоорондын мянга мянган газрын аяны замд найрамдлыг уламжилж хүргэж чадсан байна гэжээ.
1 2 3
|