• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-14 17:14:54    
Лүню орж хадны агуйдыг сонирхож болно

(1)


Хятадын Олон Улсын Радио

     Хятадын зүүн нутгийн Жэжян мужид Лүню шянь гэж байдаг юм. Арваад жилийн өмнө энэ шяний газар доороос хадны асар том агуйдыг илрүүлсэн юм. Энэ нь эрдэмтэн судлаачдын сонирхлыг маш их татсан төдийгүй жуулчдын сонирхлыг нэн ч их татсан байна.

     Лүнюгийн чулуун агуйд нь Лүню шяний умард хэсгийн хадны ар гэдэг уулан тосгонд байдаг. Энэ шяний хотоосоо машинаар тавхан газар явбал хүрчихэх газар юм. Лүнюгийн чулуун агуйдын эргэн тойронд уултай устай, ягч сахлаг ой модтой юм. Энэ газар нь эрт дээр үеээсээ олон сайхан нуур бүрдтэй, цөөрөм цонхиолын ус нь болор тунгалаг боловч хөлгүй юм шиг ёроол нь харагдаггүйг нутгийн хүмүүс сайн мэддэг байжээ. 1992 оны зун, тухайн нутгийн хэдэн тариачин цөөрмийн усаар тариагаа услах гэж шийдсэн байв. Тэгээд нэг цөөрмийг ширгэтэл нь ус татахаар болов. Тэд нар эхлээд 20-хан хавтгай дөрвөлжин метр талбайтай цөөрмийг сонгож, ус татах төхөөрөмжөөр 4 хоног зогсоогүй татуулсанд цөөрмийн ус дундарч ирэхээр чулуун шат тодоржээ. Мөн залгаад 9 хоног татуулахад загасны нурууны хэлбэртэй асар том хоёр багана гарч ирэв. 17 хоног татуулахад нүсэр том хадан гэрүүд гарч иржээ.

1  2