• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-14 17:14:54    
Лүню орж хадны агуйдыг сонирхож болно

(1)


Хятадын Олон Улсын Радио

     Эдгээр хадны агуйдыг илрүүлээд хадны арын тосгоны иргэд маш их шохоорхож, дараа дараагаар нь 7 цөөрмийг ширгээжээ. Ингээд 7 том хадны агуй илрүүлсэн байна. Энэ 7 том агуй нь ойр ойрхон эн зэрэгцэж, бүтэц нь үндсэндээ адилавтар боловч том жижгийн хэмжээ нь адилгүй. Сонирхолтой нь гэвэл энэ 7 том агуйгаас толгойгүй ганц чулуун хөшөө олсноос өөр ямар ч дурсгалт зүйл олсонгүй аж. Хятадын Барилгян Академийн академич Ван Сыжин сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, эдгээр агуйдыг анх илрүүлэхдээ хадны арын тосгоны тариачид нойтон харангуй эдгээр агуйг их гайхаж байсан боловч тэд нар газар доороос олдсон хүний хүчээр бүтээгдсэн дэлхийд хамгийн том нь болох хадны агуйд илрүүлснээ мэдэхгүй байсан юм гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, би анх ирэхдээ газар доороос олдсон энэхүү эртний хүмүүсийн бүтээсэн агуйдыг үзээд үнэхээр их биширсэн юм. Тэр үеийн хүмүүсийн туршлага, оюун ухаан ийм өндөр түвшинд хүрээд байсан гэхэд үнэмшмээргүй санагдах юм гэжээ.

 


1  2