Сүүлийн жилүүдэд гэр бүл, найз нөхөдтэйгээ хамт холын дүүргээр очиж аялах нь шинэ цагийн урасгал болж байгаа юм. Сурвалжлагч Бээжин хотын аялал жуулчлалын мэдээллийн сүлжээгээс ойлгосоноор, 2005 онд Бээжин хотын хөдөө тосгоны ардын зан аалийн жуулчлалд хүлээн авсан хүний тоо нь давхардсан тоогоор 12 сая 280 мянга гаруйд хүрч, уг жуулчлалын орлого гь 1 тэрбум юаньд хүрсэн бөгөөд 2004 оныхоос тус тус 37% болон 45% хувиар нэмэгдсэн байна.
Хотын оршин суугчид холын дүүргэд очиж, аялж жуулчлах болсон түүхийг хэлбэл 19-р зууны дунд үеэс үүсэлтэй юм. 1855 онд Францын хэсэг язгууртан Присын дүүрэг дэх тосгонд очиж, сурч амран, тухайн нутгийн хөдөлмөрт оролцож, ард иргэдтэй нь хамт сууж, хамт хооллож байсан юм. Мөн ч тэр үеэс эхлэн холын дүүргэд очиж амарч тоглох байдал буй болсон бөгөөд өнөө гэхэд язгууртдын л амрах сонголт биш болсон юм.
1 2
|