• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-15 15:17:06    
Холын дүүргээр аялах нь цагийн урасгал болж байна

Хятадын Олон Улсын Радио

     Зуны чөлөөнд оюутан сургачдын холын дүүргээр аялах нь хамгийн олон байдаг. Ажиллаж байгаа хүмүүс бол хагас сайн, бүтэн сайнаар холын дүүргэд очиж, нэг долоо хоногийн ядраагаа тайлдаг. Үүнээс гадна, гэр бүлээрээ, найз нөхөдтэйгээ юм үү хамт ажиллаж байгаа хүмүүс цугтаа явж, сэрүүн сайхан байгалийн дунд цэвэр агаар амьсгалж явах нь цөөн бус байдаг.

     Бээжингийн оршин суугчдын холын дүүргээр аялах ажиллагаа нь өнгөрсөн зууны наяд оны сүүлчээр буй болсон юм. Тухайн үед Бээжин хотын Чан Пин дүүргэд тоор сонирхох хүрээлэн анх байгуулагдаж байжээ. Ерээд оны эхний үе хүрээд, холын дүүргийн байгалийн үзэмж нь сурагч юм уу хэсэг оршин суугчдын сонирхолыг татаж байсан ч үйлчилгээний ажил төрлийн хөгжил нь удаан байж, буудал, идээн ундаанаар хангах нөхцөл хүрэлцээ муутай байсан юм. 1998 онд Бээжин хотын аялал жуулчлал хөдөө тосгоны ажлын хурал хийгдсэнээс хойш, хөдөөгийн хоол идэж, хөдөөгийн хашаанд суун, байгалийн үзэмжийг сонирхож, ардын зан аалийг ойлгохоор гол агуула болгосон аялал жуулчлалын ажиллагаа маш түргэн хөгжсөн байна. Ялангуяа 2003 онд Бээжин хотын засгийн газар хөдөө тосгоны аялал жуулчлалыг үнэлэх стандартыг тогтоосон болон тэтгэх бодлогыг хэрэгжүүлсэнээс хойш, Бээжингийн холын дүүргээр аялах ажиллагаа нь халуун өрнөсөн шатанд орсон юм.


1  2