Сүүлийн үед ухаан самбаа эр зоригтоо тулгуурлан усанд унасан хүүхэдийг аварсан оюутан Шюй Вэй Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг татсан билээ. Шюй Вэй бол Тянь Жиний аж үйлдвэрийн их сургуулийн мэдээлэл холбооны инженерийн дээд сургуулийн оюутан юм.
Түүний тухай танилцуулахад 2005 оны 12-р сарын 27-ны өдөр болсон явдлаас эхлэн хэлэх хэрэгтэй юм. Хугцаан сүүлийн шалгалт төхөж ирснээр оюутад шалгалтад бэлтгэж их сургуулийн хүрээ нам жим байлаа. Үдээс хойнын 4 цагийн үед сургуулийн дотрох нуураас "амь авар" гэсэн дуун гарахад замаар явж байсан Шюй Вэй нэн даруй завдан хүрвэл гурван хүүхэд мөсөн дээр тишиж байгаад мөс цөмрөн хоёр нь усанд унасан байлаа.
Шюй Вэй гүйн хүрч нэг гараараа мөсний ирмэгээс барьж нөгөө гараараа усанд унасан хүүхдийг татав. Гэнэт мөс хагаран Шюй Вэй хөвөө дээр хамжиж байсан нөгөө хүүтэй хамт мөстэй усанд унасан байна. Аюултай энэ агшигд тэр тайван тэвцээртэй, усанд сэлдэг мэрэгжилдээ туулгуурлан гурван хүүхэдийг нэг нэгээр авран гаргасан байна. Энэ явцад замаар явж байсан хүмүүс ч өндөр хулс авчран тусласан билээ. Нуурын хүйтэн уснаас гурван хүүхдийг авран гаргаад Шюй Вэй үг ярих тэнхээгүй болтол ядарж газар лаг гэтэл сууж билээ. Хожим нь аврагдсан хүүхдийн ээж аав нь түүнд талархаж 1000 юань гардуулсанд Шюй Вэй энэ мөнгийг хотын сургалтын нэгдсэн санд хандивласан байна.
1 2
|