Шюй Вэй энэ жил 22-тай. Дорнод нутгийн Ань Хуй мужийн Цао Хү хотын нэг тариачны гэрт төржээ. Аав ээжээсээ ах дүү гурвуул, Шюй Вэй ахтайгаа хоёул их сургуульд сурч байх тул гэрийн амьдрал нь чилээлэг биш . 2002 онд тэр их сургуульд элсэнгүүт улсаас сургалтын зээл авч дөрвөн жилийн сургалтын төлбөрөө шийдсэн байна. Амьралын зардалаа бие даан зохицуулахын төлөө тэр суралцахын дагуу ажил хийж, засгийн газар сургуулиас нөхвөр ерөөс авсангүй юм. Шюй Вэй хичээл сурлагадаа сайн, Хичээл дээр өмнө мөрийн тогтсон суудалд сууж, багшийн ярихыг анхааралтай сонсон тэмдэглэл хийнэ. Хичээлийн дараа номын санаар явж, холбоотой ном уншин суралцна.
Шюй Вэй хичээл сурлагаа амжилтай сурдаг төдийгүй бусадад тусархаг хүн юм. Аль нөхөд нь ямар асуудалд тохиолдвол бүр түүнийг эрж ярьж асууж байдаг. Ялангуяа шалгалт төхөж ирэх бүр түүний хичээнгүй сайн хөтлөсөн тэмдэглэл нөхөдийхэн лавлах материал болдог. Энэ хоёр жилийн турш, Шюй Вэй сургуулийн нэгдүгээр зэргийн шагналын тэтгэлэг, шинжлэх ухаан техникийн үүдэлтийн шалгаруулалтад олон удаа шагнал хүртсэн байна.
Хүмүүс нуураас хүүхэд аварсан тухай асууж сурахад тэр ер нь юм болгож ярьдаггүй юм. Нэн өргөн мэдлэг сурахын төлөө тэр аспирантын шалгалт өгөхөөр бэлтгэж байна. /Урангоо орчуулж бэлтгэв/ 1 2
|