
Түүнээс хойш Хятад улс энэ жил 57 дахь жилдээ үндэсний баяраа тэмдэглэх гэж байна Шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш хятадын ард түмэн энэ баяраа жил бүр маш их өргөн дэлгэр жинхэнэ ард түмний баяр болгон тэмдэглэж ирсэн байна.Бээжин хотоор л жишээлэхэд 60-70 онуудад Тиань-Аньмэний талбайд өргөн олон түмний баярын жагсаал хийж тэмдэглэдэг байсан бол 70-80 онд томоохон хэмжээний урлагийн наадам баярын цэнгүүн зохион байгуулдаг байсан байна.Харин 1984 онд улс тунхагласны 35 жилийн ойгоор анх удаа цэргийн парад зохион байгуулсан бол 50 жилийн ойд зориулж цэргийн парад, олон түмний баярын жагсаал, урлагийн цэнгүүн зэрэг цар хүрээний хувьд урьд өмнө байгаагүй өргөн олныг хамарсан том баяр наадам хийжээ.
1 2 3 4
|