Ер нь үндэсний баярын үеийн Бээжин хотыг цэцэрлэгт хүрээлэнтэй зүйрлэж болохоор тийм гоё тансаг харагддаг.Яагаад гэвэл энэ баярын үеэр Бээжин хот бүхэлдээ цэцгэн дунд умбадаг.Айл өрхөөс эхлээд албан байгууллагууд үүдэндээ амьд цэцэг тавьж Тиань-Аньминий талбайг цэцгийн мандлаар чимэглэдэг.Энэ үед Бээжингийн төв талбай энэ гоё сайхан цэцгийн мандлуудыг харах гэсэн өргөн олны хөлд дарагддаг.Үндэсний баярыг сүрлэг сайхан болгодог нэг зүйл бол албан газрууд бүгд төрийн далбаагаа мандуулдаг явдал юм. Бас төрийн далбаагаа гаднаа мандуулсан айлууд ч олон харагддаг юм билээ Энд нэг зүйлийг сонирхуулж хэлэхэд Гуо чин гэсэн нэртэй хүн Хятадад их олон түүний дотор урлагийн алдар цуутай хүмүүс ч олон байдаг юм байна. Энэ нь үндэсний баяр гэсэн үг юм байна.Тийм болохоор хүмүүё хүүхэддээ энэ нэрийг өгөх дуртай байдаг юм байна Сүүлийн жилүүдэд энэ баярыг улам өргөн дэлгэр болгож байгаа бас нэгэн зүйл бол бүх нийтээрээ 7 хоног амардаг болсон явдал юм байна. Хятадын ард түмний амьдрал сайжрахын хэрээр энэ баяр улам өргөн агуулгатай болж залуу хосууд хуримлаж, шинэ байшин худалдаж авсан хүмүүс байрандаа нүүж ордог болжээ. Бас энэ баярын үеэр хөдөө орон нутгаас Хятадын өнцөг булан бүрээс Бээжин хоттой танилцаж хааны ордон музей үзэх гэсэн олон хүн ирж Бээжин хот ёстой л бум бужигнаж, түм түжигнэсэн хөл хөдөлгөөн ихтэй болдог. Бас алс холын Америк гээд юм үзэж нүд тайлах гэсэн хүмүүс олноороо гадаадад жуулчилдаг болжээ. Бээжин хотынхон ч найз нөхөд , гэр хотлоороо цугларч гадуур гарч хамтдаа хоол идэж, цэнгэлдэх хүрээлэнгээр зугаалж,урлагийн тоглолт үзэж хамт олон гэр бүлийн баяр болгон тэмдэглэдэг.Байгууллага хамт олон ч олон арга хэмжээ зохион байгуулдаг. Манай Хятадын олон улсын радио ч гэсэн жил бүр энэ баярыг гадаадын мэргэжилтнүүдтэйгээ хамтран тэмдэглэдэг сайхан уламжлалтай.Өнөөдөр тэр уламжлалын дагуу гадаадаас ирж ажиллаж байгаа мэргэжилтнүүддээ үдийн зоог барьж Хятадын олон улсын радиогийн орлогч дарга Ли Жүн Шан баяр хүргэж үг хэлсэн Энд миний бие Хятадын олон улсын радиод монгол улсаас ирж ажиллаж байгаа мэргэжилтний хувьд оролцсондоо баяртай .Ийнхүү Хятад орон даяар үндэсний баярын арга хэмжээнүүд газар сайгүй өрнөж баяр баясгалан, хөөр баярт умбаж байна. 1 2 3 4
|