• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-27 17:43:35    
Хүйтэн усаар биеэ чийрэгжүүлэхэд анхаарах зүйлүүд

Хятадын Олон Улсын Радио

     Урт хугацаагаар хүйтэн усаар биеэ угааж чийрэгжүүлэх нь цусны эргэлтийг сайжруулж, бие махбодийг чийрэгжүүлж элдэв өвчнөөс сэргийлэх үүрэг гүйцэтгэдэг байна. Үүний зэрэгцээ биеэ чийрэгжүүлэхдээ зарим зүйлийг анхаарахгүй бол сөрөг нөлөө гарч болзошгүйг хичээх хэрэгтэй байна.

     Хүйтэн усаар биеэ чийрэгжүүлэхэд анхаарах зүйлүүд гэвэл:

     1. Хүйтэн усаар биеэ угааж байгаагүй хүн бол зуны улирлаас эхлээд хүйтэн усаар биеэ угаах нь тохиромжтой, ингээд намар өвлийн улирлыг алгасалгүй туулж, хүйтэн усаар биеэ чийрэгжүүлэх үйл ажиллагаагаа урт удаан хугацаагаар баримтлах хэрэгтэй юм.

     2. Амьсгалын замын өвчин эмгэгт нэрвэгдэхгүй байхын тулд хүйтэн усаар толгойгоо угаахгүй байж, биеэ угаахдаа ч толгойгоо норгохгүй байхыг хичээх хэрэгтэй. Өвлийн улиралд хүйтэн усаар биеэ угаахдаа өөрийн байдал, цагийн бололцоо, газар орны нөхцлийг харж байгаад удаан цагаар угаахгүй бол сайн, цаг агаар хүйтрэх тутам угаах хугацаагаа богиносгох хэрэгтэй. Өвлийн цагт 3-5 минут орвол болно, угааж бараад гар нүүрийн алчуурар биеэ хаттал арчих хэрэгтэй юм.

     3. Бие чинь үрэвсэлтэй юм уу халуурч байвал хүйтэн усаар биеэ угаахаа зогсооно, бие чинь хэвийн байдалдаа орж эрүүл саруул болсон хойно дахиад хүйтэн усаар биеэ чийрэгжүүлж болох юм. Эмэгтэйчүүд сарын тэмдэг ирж байгаа хугацаандаа хүйтэн усаар биеэ угаахгүй байх хэрэгтэй.

1  2