Буурцгийн зутан болон үнээний сүүний шим тэжээлийг харьцуулбал
Буурцгийн зутан болон үнээний сүүг харьцуулахад, буурцгийн зутангийн амин дэм, кальци зэргийн сорьцын хэмжээ нь бага, амин дэм B2 нь үнээний сүүний зөвхөн 1/3, кальци хэмжээ нь үнээний сүүний зөвхөн талыг эзэлж байгаа боловч буурцгийн зутанд хадгалагдаж байгаа ханасан өөхний хүчил хийгээд илчийн хэмжээ нь нэлээд бага болохоор зүрх судасны өвчнөөс сэргийлэх чадавхтай байдаг. Үүний зэрэгцээ анхаарах зүйл гэвэл, буурцгийн зутанд амин дэм, кальци зэрэг элементүүд дутагдаж байгаа тул настан буурлууд үргэлж уухгүй байж, яс сийрэгжихээс сэргийлэх хэрэгтэй юм. Иймээс буурцгийн зутанг уухын зэрэгцээ кальци элбэгтэй үнээний сүүг ч зохих хэмжээгээр ууж байх шаардлагатай байна.
Үнээний сүүнд агуулагдаж байгаа чанарлаг уураг болон төрөл бүрийн амин дэм, эрдэс нь хүний биеийн эрүүл мэнд хийгээд өдөр тутмын амьдралд дутагдаж болшгүй шим тэжээлтэй бүтээгдэхүүн юм. Гэвч хоол боловсруулах системийн архагшсан шархлаатай, гэдэсний үрэвсэл буюу ходоод гэдэсний ажиллагаа нь замбараагүй болсон хүмүүс үнээний сүүг бага уувал дээр, үнээний сүүнд сүүний чихэр үлэмж арвин байдаг тул амархан гэдэс гүйлгэдэг юм. \Л.Буянтогтох орчуулав\ 1 2
|