Хятадын уламжлалт баяруудад тэргэл сарын баяр нь нилээд чухал баяр болно. Билигийн улиралын 8-р сарын 15-ны орой сар тэргэлшилж, цэлмэг шөнө бол Хятадын олон газар төгрөг сар тов тод харагдна. Хятад хүмүүс энэ баяраар халуун бүлээрээ цугларж, сар тэргэлшихийг сонирхон, еэвэн идэх заншилтэй. Энэ жилийн тэргэл сарын баяр нь үндэстний баяртай тохиож ёстой хос баяр болжээ.
Хятадын бруун өмнөд нутгийн Сы Чуан мужийн Чэн Дү хотод амьдардаг Ян Бянь бол засгийн газрын албан хаагч юм. Тэрээр хэлэхдээ, өнгөрсөнд тэргэл сарын баярыг дэнлүү сонирхох, луут завийн уралдаан үзэх, найз нөхөлтэйгээ нийллэг хийж архи дарс уух зэргээр тэмдэглэж ирсэн. Энэ жил найз хүүхний хамт бид сар тэргэлшихийг сонирхох аялал жуулчлалын хэсэгт оролцон Чэн Дүгээс 1000 гаруй километр зайтай байгаа Ши Чанд хүрч өөр нэг хэлбэрээр тэмдэглэсэн гэжээ.
Чэн Дү хот хур тундас элбэг үүл манан их болохоор сар тэргэлших тод харагдахгүй юм. Гэтэл Ши Чан нь далайн түвшнээс өндөрт байгаа тул сар тунгалаг харагд дагаас "сарт хот" гэсэн сайхан нэртэй билээ.
1 2
|