Тэргэл сарын баяраар хүмүүс сар тэргэлшихийг сонирхохоос гадна, еэвэн идэж, найз нөхөд төрөл төрөгсөдтөө еэвэн бэлэглэх заншилтай. Еэвэн нь эрт үед хушга, мааз, газрын самар зэрэг жимсний цөмийг чихэртэй хольж хийдэг байсан бол одоо хэдэн авран зүйлийн нухаштай хийх болсон байна. Еэвэн нь төгрөг хэлбэртэй болохоор "туань туань юуань юуань" халуун бүлээрээ дүүрэн жаргалтай гэсний төлөөний нэр болж, хэдэн мянган жилийн турш хятад хүмүүсийн гэр бүл төрөл төрөгсөд амгалан тайван аз жаргалтай амьдрахыг ерөөсөн сайн сайхны ерөөл болсоор ирсэн юм.
Тэргэл сарын баяраар хятад хүмүүс заавал аав ээжтэйгээ хамт тэмдэглэхийг хүсдэг. Бээжингийн их сугуульд башаар ажиллаж байгаа профессор Гүэ Зүньли хэлэхдээ, тэргэл сарын баяраар би аав ээжтэйгээ хамт байхыг хүсдэг. Манай нөхөр дүрс бичлэгийн зураг сайхан авна. Бид аав ээжтэйгээ хамт баяраа тэмдэглэсэн бүх явцыг тэмдэглэн авч дараачийн баяр болоход гэрийн бүх хүмүүс цугларсан үед түүнийг сонирхож олноороо хөхөртөл нинээж, аав ээж настан буурал ч их баяртай байдаг гэжээ. /Урангоо орчуулж бэлтгэв/ 1 2
|