Бээжин нь өнө удааны түүхтэй нийслэл хот юм. Энд аялал жуулчлалын нэрт газрууд олон байдгаас гадна бас өнө удаан түүхтэй пүүс ч олон байдаг юм.
Бээжингийн өнө удааны түүхтэй пүүсүүдийн дотор Түн-рэнь-тан бол бараг хамгийн урт түүхтэй нь болох юм. 1669 онд байгуулагдсан энэхүү эмийн пүүс нь бараг л Бээжингийн үүх түүхтэй пүүсүүдийн нэрийн хуудас нь болоод байгаа юм.
Түн-рэнь-тангийг Лэ Шянь-яан гэдэг хүн үүсгэн байгуулсан байжээ. Тухайн үед Лэ Шянь-яан нь хааны шадар дээд түшмэл байсан юм байна. Тэрээр хааны угсааныхтай нягт харилцаатай байсан ба ажилдаа их нямбай хүн байж, өвсөн эмээ маш нарийн сонгодог байсан бөгөөд эм найруулахдаа ч их хичээнгүй байсан болохоор Лэ Шянь-яангийн Түн-рэнь-тан нь хааны удмынханд эм бэлдмэл хангадаг цорын ганц эмийн пүүс болсон байлаа. Түн-рэнь-танд олон жил ажиллаж байгаа Жинь Юн-нянь гуай танилцуулснаар бол Түн-рэнь-тангийн жор нь ихэвчлэн бүр хааны ордны жорноос үүсэлтэй аж.
1 2
|