Жишээлбэл хааны удмынхны уудаг "Гүө гүн лиү" буюу төрийн түшээгийн архыг бол 14-р зууны Мин улсын үеийн төрийн түшээ нэг түшмэл ардаас олсон жороор өөрөө нэрсэн архи байв. Энэ архи нь хуян шар ус, бадганыг тараахад их тустай тул хожим нь хааны эмнэлгэ ч зардаг болсон байлаа. Хааны удмынханд эм бэлдмэл хангадаг Түн-рэнь-тангийнхан энэ жорыг дахин давтан судалж, сайжруулснаар энэ нь улам ч их сайн болсон аж. Иймээс бүр хожмын Манж Чин улсын сүүлчийн үед хөшгөн араас хааны эрхийг барьж байсан Сы-Ши тайхүү хатан ч үүнийг хэрэглэж байсан байлаа. Энэ архи нь өнөө ч мөн Түн-рэнь-тангийн нэрт бүтээгдэхүүн хэвээрээ байгаа юм.
Жинь Юн-няний хэлэхээр, Түн-рэнь-тангийнхан 300 гаруй жилийн турш, өнөө ч гэсэн эм найруулах хатуу журмаа баримталсаар байгаа аж. Эм үйлдвэрлэх бүх явцдаа маш хатуу дэглэмтэй юм гэнэ. Жишээлбэл хүүхдийн халууныг дардаг маш нэртэй нэг төрлийн эм болох Зи-шүе-сан гэдэг эмийг найруулахад заавал алтан тогоо мөнгөн хутгуур хэрэглэх хэрэгтэй гэсэн болохоор тухайн үед Түн-рэнь-тангийнхан зуун лан алтан эд хэрэгслүүд худалдан авч эм найрах том алтан тогоо чутгуулсан байлаа. Эм найрахад хэрэглэсэн сав хэрэгсэл нь хүртэл эмийн хөлөг болдог юм байжээ. 1 2
|