• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-13 18:13:53    
Хятадын түүхэн алдарт хүн-Шюй Гуан-чи

Хятадын Олон Улсын Радио

     16-р зууны сүүлчээс 17-р зууны эхэн үед Өрнөдийн шашин дэлгэрүүлэгчид залгаа залгаагаар Хятад оронд ирж, шашин дэлгэрүүлэхийн зэрэгцээ ойр үеийн байгалийн шинжлэх ухааны судалгааны үр бүтээлүүдийг Хятадад авчирсан байна. Хятадын эрдэмтэн Шюй Гуан-чи тэдгээр шашин дэлгэрүүлэгчидтэй идэвхтэй хамтаран ажиллаж, Хятадын оюун мэдлэгтэй хүмүүст Европын тэргүүний шинжлэх ухааныг танилцуулж, тэр үед Хятадын хамгаас гарамгай шинжлэх ухааны эрдэмтэн болсон юм.

     Шюй Гуан-чи 1562 онд Шанхайд төрсөн юм. Олон мянган бичигтэн хүмүүсийн адилаар Шюй Гуан-чи залуу зандан насандаа төрийн нийслэл Бээжинд хүрч бичгийн түшмэл болох сан гэж хүсэн эрмэлзэж байсан юм байна. Гэвч Европын шашин дэлгэрүүлэгч Маттео Риккитэй танилцсанаар тэр олон мянган бичигтэн хүмүүсийн дотроос цолгорон гарч, шинжлэх ухаааы гарамгай эрдэмтэн болсон байна.

1  2  3