1.Юуны өмнө хөргүүрээ сэрүүхэн, салхи сайн нэвтэрдэг газар тавьж, нарны гэрэл тусгахгүй байх хэрэгтэй. Хөргүүрийг байшингийн хананаас зохих зайтай байлгавал хий агаар чөлөөтэй нэвтэрч хөргөх машины илчийг гадагшлуулхад тус дөхөм үзүүлж, цахилгаан гаргах хэмжээг хэмнэж чаддаг байна.
2. Хөргөгчийнхөө илчийг гадагшлуулах машин дээр наалдсан тоос шороог тогтмол хугацаатайгаар арчиж цэвэрлэж байх хэрэгтэй. Хөргөгчийн битүүмжлэгч соронзон сэлбэгийн хэлбэр нь хувирсан байвал хөргөгчийн битүүмжлэх үр ашигт их нөлөөлдөг юм, иймээс цахилгаан зарцуулах хэмжээгээ багасгахын тулд бушуухан сэлбэн засах юм уу халж солих хэрэгтэй юм.
3. Хөргөгчийн хөлдөөх хэсэг болон халуун хүйтний хэмжээг тогтмол байлгах хэсэгт хүнсний зүйл хийхдээ төрөл зүйлээр нь тус тусад нь гялгар уутанд хийгээд хөргөгчдөө тавихад бас цахилгаан хэмнэх үүрэг гүйцэтгэж чаддаг байна.
4. Халуун хүнсний зүйл болон ундааг хөрсөн хойно нь хөргөгчдөө тавиарай, нэгэнт хөлдсөн хүнсний зүйлийг их гэсэхээс нь өмнө дахиад хөлдөөх хэсэгт нь тавьвал амархан хөлддөг, хөргөгчийн доторх хүйтэн агаарыг чөлөөтэй байлгахын тулд хүнсний зүйлүүдээ хооронд нь жаахан зайтай тавих сайн, мөс хийх юм уу их хэмжээний ундааг үдэш орой хөргөгчдөө хадгалах нь компрессорын ачааллыг хөнгөрүүлдэг.
5. Хөргөгчөө онгойлгох цаг хугацааг болохын хэрээр богино байлгаж, хадгалж байгаа хүнсний зүйлээ авах тавихдаа хаалгыг нь хурдан нээж хааж уурших аппарат дээр хяруу суухаас сэргийлбэл цахилгааныг хэмнэж болох юм.
1 2
|