• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-16 16:46:36    
Хөргүүрийн цахилгааныг хэмнэх 5 арга

Хятадын Олон Улсын Радио

Угаалгын машины цахилгааныг хэмнэх 3 арга

     1. Дэвтээж байж угаах:

     Юуны өмнө хувцас хунар угаах зүйлээ угаалгын нунтагтай усанд 15-20 минут дэвтээж, хувцас хунар угаах зүйлийн хир тоосыг гүйцэд уусгасны дараа угаалгын машиндаа хийгээд угаавал цахилгааныг нэлээд сайн хэмнэж болох юм.

     2. Өнгөөр нь ялгаж угаах:

     Адил бус өнгөтэй хувцас хунарыг угаахдаа, урьдаар гүехэн өнгөтэйг нь угааж дараа нь гүн өнгөтэйг нь угаана, ингэж угаавал хувцасны хир цэвэр сайхан арилах бөгөөд цагийг хэмнэх мөртөө цахилгааныг ч хэмнэж чадах юм.

     3. Урьдаар нимгэн, дараа нь зузааныг нь угаана:

     Жирийн байдалд нимгэн зөөлөн хувцсыг угаалгын машинаар 4-5 минут угаавал цэв цэвэрхэн болж чадна, харин хөвөнтэй хувцас юм уу нэхмэл зүйлийг 10 минут орчим угаах хэрэгтэй юм. Нимгэн зузаан хувцсыг ялгаж салгаж байж угаавал угаалгын машины ажиллах цаг хугацааг үр ашигтай богиносгож, үүний зэрэгцээ цахилгаан зарцуулах хэмжээг ч багасгаж болох юм. \Л.Буянтогтох орчуулав\


1  2