|
Эрээн хот дахь Вэньжөү олон улсын худалдааны зах |
Хятадын умард нутгийн Өвөр Монголын Өөртөө Засах районоос уг районы гадаад худалдааны бөөний хамгийн том зах—Вэньжөү олон улсын худалдааны захыг энэ оны 5-р сарын 24-ний өдрөөс албан ёсоор ажиллуулж эхэлсэн юм. Энэ нь мөн ч уг районоос Монгол улсад нээлттэй байлгаж буй бөөний худалдааны хамгийн том зах болно.
Вэньжөү олон улсын худалдааны зах нь Хятад улсаас Монгол улсад нээлттэй байлгаж байгаа хамгийн том боомт гарц болох Эрээн хотын төвд байрлаж байдаг. Барилгын нийт талбай нь 50,000 ам метртэй уг захыг Өвөр Монголын Өөртөө Засах Районы Эрээ хотын "Синьдэ" хэмээх Газар Эдэлбэрийн Үйлс Хөгжүүлэх Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани 80 сая юаний хөрөнгө оруулан байгуулсан байна. Энэ нь бараа нийлүүлэлт, зугаа цэнгээн, гуанз ресторан, зочид буудал зэрэг олон төрлийн үйлчигээг хамарсан орчин үеийн хөгжлийн түвшинтэй, ерөнхийлсөн чанартай худалдааны зах юм.
1 2
|