• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-18 16:23:26    
ӨМӨЗР-ны гадаад худалдааны хамгийн том зах—Эрээн хот дахь Вэньжөү олон улсын худалдааны зах

Хятадын Олон Улсын Радио

     Эрээн хотын боомт гарцын худалдааны захаас бараа бүтээгдэхүүн худалан авдаг бизнесмэний зонхилох нь Монгол улсын иргэд болох ба Монгол улсын бизнесмений бараа бүтээгдэхүүн сонгон авах талаархи зэрэглэл шаардлага байнга дээшилж байгаа байдалд үндэслэн, Вэньжөү олон улсын худалдааны захынхан худалдааны зэрэглэл болон эрхлэлтийн үзэл үйлгогдохууныхаа гол талыг Монгол улсын бизнесмений хэрэгцээ шаардлагыг бүх талаар чанарын өндөр түвшинд хангах дээр тавьсан бөгөөд "Өвөр Монголд Монгол улсын биенесменд хамгийн хөнгөлөлттэй үйлчилгээ хангана" гэсэн уриа дэвшүүлж, Бээжин, Вэньжөү, Ши Жяжуан, Хөх-хот, Бугат зэрэг газар нутгийн нэлээд хүчирхэг том жижиг 360 гаруй пүүс компанийг урьж, Эрээн хотод төрөлжсөн, онцлог, брэндын зэрэг 100 гаруй тусгай дэлгүүр байгуулуулан ажилуулж, Монгол улсын бизнесменүүдэд олон төрөл зүйлийн чанарын баталгаатай бараа бүтээгдэхүүн хангаж, Монгол улсын бизнесмений сайшаалыг хүлээж байна.

     Хятад улсын үндэсний 1-р зэрэглэлийн боомт гарц болсны хувьд, Эрээн хот нь Хятад улсын умард чиглэлээр нээлттэй байлгаж байгаа чухал газар болдог юм. Вэньжөү олон улсын худалдааны зах бол Эрээн хотын боомт гарц дахь худалдааны ерөнхийлсөн чанартай хамгийн том зах болно. Уг зах албан ёсоор ашиглалтанд орсон нь дотоод гадаадын бизнесменд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан авах таатай сайхан орчин ахуй бүрдүүлэн өгч, Эрээн хотын боомт гарц дахь бараа бүтээгдэхүүний захын зэрэглэл түвшнийг нь маш ихээр дээшлүүлж, Эрээн хотын боомт гарцын худалдааны бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хангамжийн хүчин чадлыг нь цаашид сайжруулсан байна. \О.Дарамбазар орчуулж редакторлов.\


1  2