Энэ жил 36-тай Жя Жан-кэ Шаньш мужийн Фэнян сияньд төрж, аав нь дунд сургуулийн хэл бичгийн багш, ээж нь бараа худалдагч юм. Бага сургууль болон дунд сургуульд сурч байхдаа Жя Жан-кэ маш их хувиа сахисан хүүхэд байж, өглөө сургуульдаа очиж, орой гэртээ харьж ирэх, шалгалт өгөхөөс өөр юу ч боддогүй байлаа. Дунд сургуулийн ахлах ангид ороод тэрээр юм болгонд сонирхол төрж, хамаг анх нь хөгжимд сонирхолтой болж, дараа нь Пили бүжиг сурчээ. Тэрээр Пили бүжгэнд хорхойтой болж, үргэлж хэдэн арван хүүхдийн хамт бүжиглэж байсан гэнээ. Жя Жан-кэ 1993 онд Бээжингийн киноны дээд сургуульд шалгуулан орж, гурван жилийн дараа бие даасан кино үйлдэгч болж, киноны зураг авч эхэлсэн юм. Одоод хүрч иртэл Жя Жан-кэ нийт таван уран сайханы кино үйлдэж, 2000 онд үйлдсэн " өртөөний тайз", 2004 онд үйлдсэн " дэлхий" гэсэн кино, энэ онд үйлдсэн " гурван хавцлын сайн сэтгэлт хүмүүс" гэсэн энэ гурван кино нь Винесийн киноны баярын албан ёсны тэмцээний хэсэгт орсон юм.
Жя Жан-кэ жижиг хотоос том хот Бээжинд ирээд эндэх амьдралтай зохицох муутай байсан юм. Нэг жилийн дотор Жя Жан-кэ бараг хагас гаруй хугацаанд нь нутагтаа буюу бусад газраар явж, Бээжинд харин тун цөөн хугацаа байдаг юм байна. " Дэлхий" гэсэн киноондоо тэрээр Бээжингийн цомхотгосон үзэмжийн цэг болох " Дэлхий парк"-д ажил хийж байгаа гадна газрын залуучуудын амьдрал, жич тэдний бэрхшээл, сэтгэлийн зовлон, баяр бахдал болон хүсэл эрмэлзлэл, мөн төсөөлөх аргагүй хувь заяаны тухай үлгэрийг дүрслэн харуулсан юм. Жя Жан-кэ өөрийгөө ч тэдний доторхи нэг нь юм гэж бодож явдаг байлаа. Тэрээр хэлэхдээ:
" Хотжилтын явцад, ялангуяа Бээжин хот олимпын наадам зохион явуулах эрх олж авсанаас хойш, үлэмж олон гаднын хүн Бээжинд ирж амьдаржээ, би ч өөрөө маш жижиг сияний хотоос том хотод орж ирсэн, би 1993 онд Шан ши мужийн Фэнян сиянаас Бээжинд ирж амьдарсан. Тэгвэл Тариан газраасаа салж хотод орж ирсэн хүмүүсийг өнөө " хөвөгчид" гэж нэрлэж байна. Энэ кинонд даруй ийм түргэн хурдтай эдийн засгийн хөгжлийн явцад, манай эдгээр залуучууд, мөн " хөвөгчид" нарт тулгарч байгаа асуудал, дарамт, хүсэл, зовлонг ярьж байгаа юм.
1 2 3
|