• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-20 17:14:33    
Жя Жан-кэ болон түүний кино

Хятадын Олон Улсын Радио

     Жя Жан-кэ олонх киногоо тэмдэглэлт найруулалын аргаар зураг авчээ. Тэрээр мэргэжлийн бус хүмүүсээр киноны дүрд тоглуулахыг баримтлаж, тэмдэглэлт найруулалын аргаар Хятадын нийгмийн эгэл жирийн хүн ардын оршин тогтнож байгаа үнэн байдлыг харуулахыг хичээж ирсэн байна. " Шяо Ү" гэсэн хамаг анхны киноондоо тэр өөрийн гэр нутгийнхаа залуу хүмүүсийн амьдралын үнэн байдлыг ярьсан байна. Энэ кино нь Берлиний олон улсын киноны 48-р наадам дээр шагнал хүртсэн юм. Францын " киноны сэтгүүл"-д уг киноог " Хятадын киноны ерийн байдлаас ангижирсан, Хятадын киноны сэргээн мандалт болон бат орших хүчийг бэлгэдэж байна" гэж үнэлсэн байна. Энэ удаа шагнал авсан " гурван хавцлын сайн сэтгэллт хүмүүс"гэсэн киноог ч тэмдэглэлт найруулалын аргаар зураг авчээ. Энэ киноны гол баатрын нэг болох Хан Сан-мин бол нүүрсэн уурхайн ажилчин юм. Энэ тухай Жя Жан-кэ хэлэхдээ:

     " Би хүний үнэн амьдралыг тусгах сонирхолтой байдаг болохоор киног ч амьдралтай эгээл адилхан болгон үйлдэхийг хичээж, жүжигчдийг ч мэргэжлийн бус хүмүүсийг сонгосон юм. Мэргэжлийн бус жүжигчид бол тоглохыг анхаарахгүй, харин ерийн хэлбэрээр ердийн хүмүүсийн байдлыг тусгаж чаддаг болохоор, би тэднийг киноныхоо дүрд тоглуулсан юм" гэжээ.

      Жя Жан-кэ болон Хятадын 30 гаруй насны бүлэг найруулагчийг нийтэд нь " 6-р үеийн кино найруулагч" гэж нэрлэж байна. Тэд кино уран бүтээл бүтээж эхлэх үед яг хятадын кино зах зээлд орж байсан юм. Тэд нар нэг талаар өөрийн урлагийн зорилтоо баримтлаж, нөгөө талаар белетийн орлогын сорилтод нүүрлэх шаардлагатай байсан. Жя Жан-кэ эх эцэс киноондоо Хятадын бодит байдалд нүүрлэн, хятадын нийгмийн хамаг доод давхаргын хайр сэтгэлгээг илтгэхийг баримтлаж ирсэн боловч, түүний харуулсан тал нь маш өвөрмөц юм.

     Жя Жан-кэ өөрсдийнхөө энэ бүлэг 6-р үеийн найруулагчын онцлогын тухайн хэлэхдээ:

     " 6-р үеийн кино найруулагчдын найруулсан кино гэж хэлж байгаа нь манай сонгосон дүрүүдийн онцлогыг зааж байгаа юм. Даруй хувь хүний үнэ цэнээр нийгэм болон хүнийг ажиглаж байгаа талыг нь хэлж байгаа юм. Хятадад хувь хүний туршилга болон эргэцүүлэл маш шаардагдаж байна гэж би бодох юм. Урлагын хувьд авч хэлбэл ийм үнэ цэнэ маш нандин юм" гэжээ. /Пэрлаймаа орчуулав/


1  2  3