Ажиллаж байгаа хүмүүст авч хэлбэл өдөр бүрийн гуравны нэг хувийн цагийг ажлын газарт өнгөрүүлдөг. Харьцангуй агаар нэвтрэхгүй бөгөөд шахуу байдаг орчин нь хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Үргэлж хаалга цонхоо онгойлгож, салхи нэвтрүүлэхээс гадна цэцэг өвс тариж ургуулах нь ч ажлын цэвэр цэмцгэр, таатай орчныг хангаж чаддаг.
Биеийн шинжилгээний төвийн нэг эмч сурвалжлагчид хэлэхдээ, маш олон цагаан заамтанд толгой өвдөх, ядрах, мартамтхай болох гэх мэтийн илрэлтэй байдаг. Энэ нь хүчилтөрөгч дутагдсанаас болсон юм. Цагаан заамтны олонх нь агааржуулагчтай, шилэн хэрэмтэй ажлын орчинд ажилладаг болохоор ийм байдал гарсан юм гэжээ.
Ажлын газрын бохирдлыг арилгах хамгийн дөхөм арга нь савтай цэцэг тавих явдал болно. Танилцуулсаныг үзвэл, ажлын газарт тавиж байгаа ногоон ургамалын навч нь бохир бодисыг биендээ шингээдэг бөгөөд цэцэг ургамалын үндэс нь ч бохир бодисыг задлан цэвэршүүлж чаддаг. Ийм болохоор маш олон ногоон ургамалыг бас хор тайлагч машин гэдэг. Ажлын газарт дөрвөн улиралд мөнх ногоон юм үү хорт хийг шингээж чаддаг ургамалыг тэжээх нь хамгийн тохиромжтой юм. Ажлын газар дах олон зүйлийн бохир бодисыг үр ашигтай арилгахын тулд 10 хавтгай дөрвөлжин метр талбай бүрд нэгээс хоёр ширхэг адил бус төрлийн цэцэг ургамалыг тариж ургуулах ёстой гэж мэргэжилтэн санаачилсан байна.
1 2
|