Ажлын газарт савтай цэцэг ургамалыг тавих нь ажлын орчныг гойд болгож, цэвэршүүлж чадах боловч сонголт нь зохисгүй бол гэдрэг сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Дин Шан, Ей Лай Шан зэрэг ургамал нь шөнөдөө үнэрлэх мэдрэмжийг сэдэх бичил мөхлөгийг ялгаруулдаг учраас цусны даралт өндөр хүн юм үү зүрхний өвчтөй хүнд таарахгүй байдаг. Үүнээс гадна зарим цэцгийн үнэр нь хүмүүсийг нойр хүрүүлж, оюун ухаанг муутуулдаг. Зарим хүн бас цэцгийн тоос юм уу ялгаруулсан бодисоос олон зүйлийн харшил авдаг.
Цэцгийн төрлийг зохицуулах нь ч олон эрхэмлэх талтай. Зарим цэцэг ургамал нь хүний биед хоргүй хэдий ч харицан харшилддаг. Жишээлбэл сарнай болон Мү Шюй өвсийн хамт тавибал, Мү Шюй өвс нь зулгаран унадаг. Үүнээр барахгүй Мү Шюй өвс нь зулгаран унахдаа нэгэн зүйлийн хорт хийг ялгаруулдаг. Энэ нь хажууд байгаа ургамалыг үхүүлдэг юм. 1 2
|