|
|
(GMT+08:00)
2006-10-25 17:57:37
|
|
Өвөр Монголын Өөртөө Засах Район зүүн нутгаа Зүүн хойт Азийн бүс нутгийн бараа зуучлалын чухал бааз болгон бүтээн байгуулахаар төлөвлөж байна
Хятадын Олон Улсын Радио
|
Шилийн-хот | "11-р 5 жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд Өвөр Монголын Өөртөө Засах Район нь Тунляо, Улаан-хад, Манжуурт бараа зуучлалын баазын барилга байгуулалтын ажлыг голцуу хийх болно. Тунляо хотын төмөр замын цогцолборын бараа тээврийн системийг сайжуулах, өргөтгөн байгуулахаар дамжин, Тунляо хотын вокзалын өмөнө өртөөг хоёр чиглэлийн 2-р зэрэглэлийн өртөө болгон байгуулж, бараа тээврийн хүчин чадлыг нь нэмэгдүүлнэ. Тунляо хотын "Мэн-дүн" бараа зуулчлалын хүрээн районы байгуулалтыг түргэтгэн, түүнийг Шэнь-ян, Далянь зэрэг газруудтай холбосон бүс нутгийн бараа зуучлалын төв болгон байгуулна. Улаан-хад хотын дүүргүүд зэрэг гол гол цогцолбор районы зорчигч тээвэр, бараа тээврийн вокзал өртөөнүүдийн барилга байгуулалтын ажлыг түргэгтгэж, Пинжуангийн бараа зуучлалын төв зэрэг төсөл хэрэгжүүлэн, вокзал өртөөний бараа ачаалах буулгах хүчин чадлыг нь дээшлүүлнэ. Манжуурын боомт гарцын экспортын боловсруулах аж үйлдвэр худалдааны район, "ХүйФэн" гаалийн баталгаат бараа зуулалын төв болон олон улсын контейнерийн дамжин өнгөрүүлэх өртөөний барилга байгуулалтын ажлыг түргэтгэн, гадаад худалдааны үйлчилгээний тоног төрөөмжийн чанар түвшнийг дээшлүүлэх болно. 1 2 3
|
|
|