|
Улаан-хад хот | Үүний зэрэгцээ, Өвөр Монголын Өөртөө Засах Район бас Шинлийн-голын "Ань-куай", Хөлөн-бойрын Хайлар зэрэг газар нутгийн бараа зуучлалын хүрээлэн районы байгуулалтыг түргэгтгэн, модон материал, нүүрс, мал аж ахуйн бүтээгдэхүүн зэрэг бараа материал зөөвөрлөх ажлыг эрчимжүүлж, зүүн хойт гурван муж, зүүн хойт Азийн улс орнууд болон бусад нутаг районд бараа зуучлалын дөхөм дөт үйлчилгээ хангана.
Жил тутмын наймаа тохиролцож байгаа хэмжээ нь 900,000 гаруй шоо метрээс давсан Тунляо хотын модон материалын бөөний зах болон жил тутмын бараа материал зөөвөрлөх чанал нь 300,000 тонноос давах, 2007 онд байгуулж дуусгахаар төлөвлөж буй Улаан-хотын бараа зуучлалын төв нь Өвөр Монголын Өөртөө Засах Районы зүүн нутаг, зүүн хойтын гурван муж болон Монгол улс, Оросын Холбооны Улс зэрэг улс орнуудын бараа зуучлал, ачаа тээврийн салбарт үйчилгээний нэлээд том төв хангах юм. \О.Дарамбазар орчуулан редакторлов.\ 1 2 3
|