• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-26 16:22:07    
Чан-чүний хайлмал чулуулгийн агуй

Хятадын Олон Улсын Радио

     Гирин мужийн төв Чанчүнь хотоос машинаар өмнө зүгийг зорин нэг цаг 30 минут аялабал Чанчүний Дяо шүй хү хэмээх улсын цэцэрлэгт хүрээлэнд хүрдэг. Энэ газрын хайлмал чулуулгийн агуйд нь уул ус, ой шугай, хад асга зэрэг гайхамшигтай сайхан бөгөөд бартаа ихтэй, нам сэлүү газарт байдгаараа онцлог юм.

     Уг ойн цэцэрлэгт хүрээлэнгийн хаалгаар ороод дотогшоо явбал Чанчүнь хотодоо хамгийн өндөр нь болох 711 метр өндөр оргил байдаг. Энэ газар нь нийдэмдээ битүү ой модтой болохоор агуйнд хүрэхэд эрхбиш асга хадны уг дагаж явах хэрэгтэй юм. Энэ замыг нутгийн хүмүүс үүлэн шат гэж нэрэлдэг аж. Үүрийн 3, 4 цагийн үеэр энэ газар их манан суудаг тул манантай үед нь энэ замаар явах юм бол яаг л үүлэн дээгүүр хөвж яваа мэт сонин сайхан санагддаг тул тэнгэрийн ордонд хүрчигсэн юм болуу гэмээр аятай сайхан сэтгэгдэл төрдөг. Ингэснээрээ энэ замыг үүлэн шат гэж нэрэлж дадсан байлаа.

1  2