Ингэж хадныг уг дагаж явсаар хайлмал чулуулгийн агуйд хүрнэ. Энэ агуйг Дяо шүй хү буюу дүүжилсэн данх гэж нэрэлсэн нь бас учиртай юм. Энэ агуйны хэлбэр нь яг л доошоо харуулж өлгөсөн данх шиг билээ. Хамгийн гайхалтай нь энэ агуйд жилийн дөрвөн улиралд дулааны хэмжээ нь бүр 6,7 хэм байдаг. Аагим халуун зун энэ агуйд орох юм бол удаж түдэлгүйгээр тэр их халууныг мартаж орхих болно. Хахир өвлийн хүйтэнд орох юм бол урьхан хавар юм шиг урин дулаахан санагдуулах болно.
Агуйн дотроо 2-хон хүн явж багтах хавчигдуу замтай. Замын хоёр хажуугаар хүнтэй сацуу өндөр 500 архадтай.
Уламжлал яриагаар бол Ү ю гүө улсын үед 1000 ламтан байсан гэнэ. Тэр Ү ю гүө улс нь маш хатуу хууль тогтоож, бурхны энэ 1000 шавын хэн нэг нь хэрвээ үзэл санааны талаар үймээн дэвжээн үүсгэх юм бол энэ 1000 ламтныг бүхнийг хядна гэжээ. Тийм болохоор тэр 1000 ламтны 500 нь рид шидээ гаргаж, үүл хөлөглөн явсаар үзэсгэлэнтэй сайхан Ла зы шань ууланд хүрэлцэн ирж, энэхүү Дяо шүй хү хэмээх хайлмал чулуулгийн агуйг сонгож амьдарсан гэлцдэг. 1 2
|