• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-02 15:46:42    
Да Лигийн Чүн Шэн Сы сүм

Хятадын Олон Улсын Радио

     Юнь Нань мужийн Да Лигийн Бай үндэстний өөртөө засах районд байгаа Чүн Шэн Сы сүм Хятадын баруун өмнөд нутагт байрладаг. Энэ нь 1000 гаруй жилийн түүхтэй эртний сүм юм. Сүүлийн үед тухайн нутгийн засгийн газраас тус сүмд засвар хийжээ. Шинээр засвар хийсэн сүм нь хааны сүмийн сүр намба болон орон нутгийн онцлогоо хадгалсан хэвээрээ байна.

     Өглөөний 6 цаг орчимд сурвалжлагч, Хятадын дотор газар, зүүн өмнөд Ази, өмнөд Азийн 108 лам хувраг нартай хамт бурхан аравнайлах ёслолд оролцсон байна. Үүнд оролцогсодын олонхи нь шашны сүсэгтэн бөгөөд тэд нарын зарим нь сүсэгтний хувцас өмсөж, зарим нь үндэстнийхээ хувцас өмөссөн байлаа.

     Чүн Шэн Сы сүмийг бас гурван суваргатай сүм гэдэг. Уг сүм нь ар тал тийшээ цаст хайрхныг түшиж, өмнө талд нь Эл хай тэнгис байрладаг. Олон жилийн дайн дажин, газар хөдлөлтөөс болж, одоо энэ сүмд гуравхан суварга л үлдээд байна. Зассаны дараах уг сүм нь уулын хэв намбаа хадгалсаар бөгөөд өнөө уг сүмийнхэн бас хураан хадгалж байсан зарим зүйлсээ жуулчдад хүртээл болгон дэлгэн үзүүлж байна. Үүнд Хятадын бурхны сүмүүдэд байдаг хэнгэрэгүүдийн дотор хамгийн том нь болох хэнгэрэг жич өндрөөрөө 2 метр, уртаараа 117 метрийн модон сийлмэл судар зэрэг байдаг.

1  2