Түүхэнд Чүн Шэн Сы сүм нь Хятадын өмнөд нутаг, тэрчлэн бүх зүүн өмнөд Азийн бурхан шашны үйл ажиллагааны төв болсоор ирэв. Зүүн өмнөд Азийн сүсэгтнүүд түүнийг "бурхны шашны төв" гэж хүндэтгэн нэрлэдэг. Бурхан аравнайлах ёслолд Хятад, БНСУ, Сингапур, Индонез, Япон , Тайланд, Лаос, Мьян Марын холбоо, Вьетнам, Кампуч зэрэг улсаас хүрэлцэн ирсэн 108 хамба хутагтан нар ном уншиж, шашны үйл үйлдэн, бурхны хөргийг аравнайлав. 65 настай сүсэгтэн, хатагтай Ли Ин сурвалжлагчид хэлэхдээ:
"Аравнайлах ёслолд оролцож, бас ийм олон хамба хутагтан нартай уулзсандаа би тун их баяртай байна" гэжээ. Кипэр улсаас ирсэн жуулчин Жексон сэтгэл догдлон ярихдаа:
"Би авгайтайгаа Да Лид жуулчилж ирээд бурхан аравнайлах ёслол болж байгаа дээр таарлаа. Засвар хийсэн энэ Чүн Шэн Сы сүм нь хойшдоо лавтай улам нэр мандах болно гэж би үзэж байна" гэжээ. 1 2
|