|
|
(GMT+08:00)
2006-11-08 17:48:04
|
|
Хятадын Монгол үндэстний нэрт урлагчин, улсын нэгдүгээр зэрэглэлийн бүжигчин Мядагмаа
Хятадын Олон Улсын Радио
|
Монгол үндэстний нэрт урлагчин, улсын нэгдүгээр зэрэглэлийн бүжигчин Мядагмаа | Хятадын Монгол Үндэстний нэрт урлагчин, улсын нэгдүгээр зэрэглэлийн бүжигчин Мядагмаа: 1941 онд Өвөр Монголын Өөртөө Засах Районы Улаанцав аймагт төрсөн. 1956 оноос эхлэн Өвөр Монголын Дуу Бүжгийн Чуулгад бүжгийн мэргэжлээр ажиллажээ. 1959 онд уг чуулгын гол тоглогч болж, 1960 онд гоцлол бүжигчин болсон байна. 1961 онд маршал Чэнь И Өвөр Монголын ажил байдалтай танилцаж явахдаа утга урлагийн тоглот сонирхож, Мядагмаагийн тоглосон бүжгийг өндрөөр үнэлсэн байлаа. Нэрт бүжигчин Мядагмаа 1962 онд Бээжингийн "Дүнфан" Дуу Бүжгийн Чуулгад ажил шилжиж, гоцлол бүжигчнээр ажилласан бөгөөд мөн жилд Финландын Хельсинкт болсон "Дэлхийн энх тайван найрамдал"—залуучууд оюутдын 8-р наадмын бүжгийн тэмцээнд оролцожээ. Түүний тоглосон "Хундган бүжиг" нь олон орны үзэгчдийн сонирхлыг маш их татаж алтан медал хүртжээ. 1964 онд "Дорно зүг туяарлаа" хэмээх олон ангит хөгжмит бүжгийн доторхи монгол бүжгийн гол тоглогчоор тоглосон байна. Мөн жил Хятадын урлагчдын гол бүрэлдэхүүний хувиар баруун Европын 6 оронд айлчлан тоглож буцаж ирснийх нь дараа, Ерөний сайд Жөү Эньлай тэднийг хүлээн авч уулзжээ. 1981 оны 11-р сард Өвөр Монголын Хөх-хотод "Мядагмаагийн гоцлол бүжгийн үдэшлэг" зохион явуулж, бас 5 аймаг хотод гоцлол бүжгийн тоглот гаргасан байжээ. 1985 онд "Мядагмаагийн монгол бүжгийн анги" анх удаа эрхлэсэн бөгөөд "Монгол бүжгийн үе мөчийн дасгал сургалт" зэрэг сурах бичгүүдийг найруулан зохиож, залуу бүжигчдийг бэлтгэн хүмүүжүүлэв. 1988 оноос 1990 онд "Мядагмаагийн монгол бүжгийн анги" хоёр дахь удаа эрхлэн, "Монгол ястны бүжиг", "Дөрвөдийн аяган бүжиг" зэргээр сурагчдаа хичээлж тоглоод үзэгч олны сайн үнэлгээг хүлээсэн юм. 1995 оны 11-р сар, 1996 оны 12-р сард Хятадын Утга Урлагийн Холбооноос зохион явуулсан "Алтан намрын уянга" хэмээх бүжгийн том үдэшлэгт оролцож, өөрөө зохиож тоглосон "Цэлмэг хөх тэнгэр" хэмээх гоцлол бүжгээрээ үзэгч олны мэлмийг мялааж тэдний сайшаал магтаалыг хүлээсэн байлаа. 1 2
|
|
|