|
Монгол үндэстний нэрт урлагчин, улсын нэгдүгээр зэрэглэлийн бүжигчин Мядагмаа бүжиг бүжиглэж байгаа нь | Монгол Үндэстний нэрт урлагчин, улсын нэгдүгээр зэрэглэлийн бүжигчин Мядагмаа "Шашны бүжгийн урлаг", "Шүлэг, хөгжим, бүжиг" зэрэг эрдэм шинжилгээний өгүүллүүдээ эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд нийтэлсэн бөгөөд "Монгол бүжгийн соёл" хэмээх тусгай зохиолыг нь "Хятадын Эмэгтэйчүүд" Хэвлэлийн Газраас 1990 оны 8-р сард хятад хэлээр хэвлэсэн байна. 1993 оны 12-р сард Үндэстний Хэвлэлийн Газраас "Монгол ястны бүжгийн хөгжил" хэмээх тусгай бүтээлийг нь монгол хэлээр хэвлэжээ. 1994 оны 10-р сард Монгол улсад очиж Монгол ястны бүжгийн талаар судалгаа шинжилгээний үлэмжхэн ажил хийж, "Монгол бүжгийн тойм", "Монгол бүжгийн гоо зүйн нэр томьёоны монгол хятад харьцуулсан тайлбар толь" хэмээх хоёр ном бичжээ. 1996 онд Бээжинд болсон "Жангар" судлалын олон улсын эрдэм шинжилгээний 2-р хуралд оролцож, "'Жангар'-ын туульс ба монгол бүжгийн соёл" гэсэн өгүүлэл дэвшүүлж, олон орны эрдэмтэн судлаачдын анхаарлыг татсан байна.
Монгол Үндэстний нэрт урлагчин, улсын нэгдүгээр зэрэглэлийн бүжигчин Мядагмаа одоо "Дүнфан" Дуу Бүжгийн Чуулгын Үндэстний бүжиг судлах тасгийн даргаар ажиллаж байгаагаас гадна бас Хятадын "Жангар" Судлалын Нийгэмлэгийн байнгын зөвлөх, Хятадын Урлагийн Академийн Бүжгийн Хүрээлэнгийн тусгай урьсан эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Олон Улсын Монгол Судлалын Холбооны гишүүн зэрэг нийгмийн үүрэг тушаалыг хавсарган хариуцаж байна. Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны гишүүнээр 5 удаа улиран сонгогджээ. Монгол Үндэстний нэрт урлагчин, улсын нэгдүгээр зэрэглэлийн бүжигчин Мядагмаагийн төлөөлөх чанартай бүжиг нь "Хаврын дуулал", "Баян тансаг Өвөр Монгол", "Хилийн бүргэд" зэрэг болно. \О.Дарамбазар найруулан орчуулж редакторлов.\ 1 2
|