• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-15 18:32:46    
Байгалийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн—сагаг

Хятадын Олон Улсын Радио

     Сагаг бол шимэлдэгийн язгуурын жилд нэг удаа боловсордог үрт ургамал юм, гурвалжин гурил ч гэдэг.

     Хятадын "Өвсөн эмийн товч"-д тэмдэглэснээр, сагаг харш нөлөөгүй, хий шар бадган, нүд чих, мэдрэлийн систем, ходоод гэдсэнд сайн үүрэг гүйцэтгэдэг байна. Орчин үеийн клиникийн судалгаанаас үзвэл, сагагийн гурил болон түүнээр хийсэн хүнсний бүтээгдэхүүнүүд нь цусны чихэрлэг зүйл болон тослог зүйлийг бууруулж, бие махбодийн дархлааг нэмэгдүүлэх үйлдэлтэй юм байна, чихрийн шижин өвчин, өндөр даралт, цусны тослог зүйл нэмэгдэх, зүрх судасны өвчин, саа дайрах зэрэг өвчинд нэрвэгдсэн хүмүүст маш сайн эмчилгээний үүрэг гүйцэтгэдэг байна. Сагаг нь амуу тарианы төрлийн хамгийн шим тэжээлтэй бөгөөд түүнд цардуул, уураг, амин дэм р, амин дэм В1, амин дэм В2, магний болон хүний биед хамгийн шаардлагатай аминокислота элбэг агуулагдаж байдаг ажээ.

1  2  3