Өвлийн улиралд, сагагийн гурилын хүнсний бүтээгдэхүүнийг байнга идэж байх нь эрүүл мэндэд ашигтай:
Өвлийн улирал бол тархинаас цус гарах болон хоол боловсруулах системийн шархлаагаас цус гарах хэмжээ нь их нэмэгддэг цаг юм, сагагийн гурилд элбэг байдаг амин дэм р нь цусны судасны системийг хамгаалах үйлдэлтэй болохоор цусны судасны ханын харимхай чанар, сунадаг хэмжээг нэмэгдүүлдэг байна. Сагагийн гурил нь бас цусны тослог зүйлийг бууруулах, артерын судсыг тэлэх, артерын судасны цусны эргэлтийг нэмэгдүүлэх зэрэг үйлдэлтэй юм.
Сагагийн гурилаар төрөл бүрийн хоол, хүнсний бүтээгдэхүүн хийж болдог, түүний гурвалжин хальс нь дэр хийхэд тун тохиромжтой сайн материал юм. Сагаг нь арьсанд амархан сэдэлт өгдөг болохоор арьс харшдаг хүмүүс хэрэглэхгүй бол сайн. Элэг ходоод муутай хүн ч бага хэрэглэх хэрэгтэй юм.\Л.Буянтогтох орчуулав\ 1 2 3
|