• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-17 15:46:46    
Африкад дасгалжуулагчаар ажиллаж байсан хятад хүн

Хятадын Олон Улсын Радио

     Энэ жил нь Хятад болон Африкийн орнууд дипломат харилцаа тогтоосон 50 жилийн ой юм. Хагас зууны турш Хятад болон Африкийн орнууд эдийн засаг, соёл боловсрол, эм эмчилгээ, биеийн тамир спорт зэрэг олон салбарт нягт хамтран аижллаж ирсэн юм. Үүний дотор Хятад болон Африкийн орнуудын хоорондох биеийн тамирын солилцоо нь улс хоорондын биеийн тамир спортын ажил төрлийг хөгжүүлж, найрамдлыг зузаатгахад нааштай үүрэг гүйцэтгэсэн юм. Хятад Африкийн орнууд биеийн тамирын салбарт хамтран ажиллах явцад Хятад улс харьцангуй давуу төрлөөр Африкийн орнуудад дасгалжуулагч илгээх нь чухал ажиллагааны нэг юм.

     Энэ жил 69 настай Хятадын иргэн Ү Хаожин нь нэг насаараа гимнастикийн дасгалжуулагчийн ажлыг хийж ирсэн хүн юм. Дасгалжуулагч болсон хэдэн арван жилийг эргэн үзэхэд Мароккогийн эмэгтэйн гимнастикийн шигшээ багт дасгалжуулагчаар ажиллаж байсан цаг мүч нь түүнд хамгийн их сэтгэгдэл өгсөн юм. Тэрээр хэлэхдээ, 1982 оноос 1984 оны хооронд Мароккод дасгалжуулагчаар ажиллаж байсан үед эмэгтэйн гимнастикийн багт арваадхан тамирчинтай байжээ. Яриангүй Мароккогийн тухайн үеийн гимнастикийн төвшин нь хүчирхэг оронтой харьцуулахын аргагүй юм. Гэвч тэд дэлхийн тэмцээнд оролцож, хүчирхэг тамирчдын өмнө өөрийн хэвийн байдлаа харуулсан нь анхдагч удаагаа болохоор Мароккогийн гимнастикийн нийгэмлгийнхэн маш баярлаж байсан юм гэжээ.

1  2