50 жилийн турш, Хятад улс тамирчдын багийг харилцан айлчлуулах, сургалт зохион явуулах, хамтарч бэлтгэл хийх, дасгалжуулагч илгээх зэрэг олон арга хэмжээний дагуу Африкийн орнуудтай биеийн тамир спортын салбар дах хамтын ажиллагааг эрчимжүүлж, холбогдох оронд туслан биеийн тамирын хир хэмжээг нь дээшлүүлсэн байна. 2000 оноос нааш, Хятад улс Египет, Этиоп, Намиби зэрэг Африкийн 12 оронд биеийн тамирын 13 төрлөөр 38 дасгалжуулагч илгээсэн байна. Өнөө Гана, Судан, Нигер зэрэг орнуудад дасгалжуулагч илгээх бэлтгэл ажлыг хийж байгаа юм.
Олимпийн төрлөөс гадна, Хятадын тал үшүг багтаасан хятадын уламжлалт спортын төрлөөр Африкийн орнуудад дасгалжуулагч илгээсэн байна. 1997 оноос 2001 оны хооронд Бээжингийн биеийн тамирын их сургуульд үшүгийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Лү Жяньмин Египетад хүрэлцэн очиж, тэндэх үшүгийн багт дасгалжуулагчаар ажиллажээ. Тэрээр дасгалжуулагчийн амьдрал дах хамгийн эрхэм нандин цаг мүчээ Нил мүрний дэрэгдэх энэ оронд зориулсан юм. 1 2
|